Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 32 дугаар тушаалыг үндэслэн “Засгийн газрын төр захиргааны 15 дугаар байрны загвар зураг, биет загвар” боловсруулах уралдааныг дээрх яамнаас зарлажээ. Уралдаанд зураг, төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, барилга, архитектурын ангийн оюутнууд оролцох боломжтой аж. Бүтээлийг ирэх сарын 22 хүртэл Засгийн газрын 12 дугаар байранд хүлээн авах гэнэ. Бүтээлийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, хэв шинжийн тусгалтай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн шийдэлтэй, ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангасан байдал зэргийг харгалзан үзэн шилдэг бүтээлийг шалгаруулах юм байна. Барилгын шилдэг, шинэ санаа тусгасан бүтээлийг 30 сая төгрөгөөр урамшуулах гэнэ.