Төрийн албаны зөвлөлийнхөн иргэн, албан байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт, шалгалт хийжээ. Улмаар Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн байна. Хуралдаанаар Булган аймгийн Засаг даргын 2021 оны Б/10 дугаар захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад ногдуулсан сахилгын шийтгэлийг хэвээр үлдээжээ. Харин Гаалийн ерөнхий газрын харьяа Сайншанд дахь гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаал, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажил горилогчийг томилохдоо Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоон, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгсөн байна. Мөн Гаалийн ерөнхий газрын дарга, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн болон сахилгын шийтгэл ногдуулсан, хууль бусаар албан тушаал бууруулж, шилжүүлсэн шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.