Танхимын сургалтын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Ирэх сарын 01-нээс танхимаар хичээллүүлэх саналыг БШУЯ-наас нь гаргаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцэж, Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн хариу гараагүй байна. Гэсэн ч энэ асуудлыг удахгүй шийдвэрлэх байх. Тухай бүрд нь мэдээллээ хүргээд явах болно" гэлээ.