Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн багийн “Хонголын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс урд зүгт 25 км/-т Малчин Г нь 02.14-ний өдрийн 14:00 цагийн орчим малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Г /31 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг 02.14-ний өдрийн 23:50 цагаас эхлэн гэрээс нь баруун зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 04:00 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 08:40 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Хайрханы шил” гэдэг газраас 09:20 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.