Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж, коронавирусийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж байна.
Тэрбээр, "Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг өнөөдөр эхлүүлнэ. Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайд миний бие тариулж, нийт иргэддээ уриална. Мөн мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан. Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина. Энэ хүнд хэцүү нөхцөл байдлаас гарах ганц гарц бол вакцинжуулалтыг зохион байгуулах юм" гэлээ.
Түүнчлэн вакцинжуулалтын өмнөх үндэсний хэмжээний ажил нь Нэг өрх, нэг иргэн шинжилгээ юм. Өрх бүрээс шинжилгээ авч байгаа энэ үйл ажиллагаа нь маш үр дүнтэй байгааг онцлов.