Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчид заавал PCR шинжилгээ өгсөн байх ёстой гэх шаардлагыг нийслэлийн гудамжинд журам сахиулж буй алба хаагчид тавьж буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар тайлбар хийлээ.
Тэрбээр "Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан, албан хаагчид замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ тухайн ажилтны гэр бүлийн нэг гишүүн шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай. Шинжилгээний хариу бүхий бичгээ цагдаад үзүүлээд зорчиж болно. Би хүн бүрийг шинжилгээ өгөх ёстой гэсэн үүрэг өгөөгүй. Хүн бүрээс шинжилгээ авна гэвэл 1.5 сая иргэнээс шинжилгээ авах ажил гарна. Тийм лабораторийн хүчин чадал байхгүй. 412 мянган өрхийн нэг хүнээс л шинжилгээ авна гэж би өчигдөр зөндөө сануулсан" хэмээн Нийслэлийн онцгой комиссынхонд хандаж хэлэв.