Авто тээврийн үндэсний төвөөс автомашины 387 улсын дугаарыг худалдах дуудлага худалдааг онлайнаар зохион байгуулж буй.
Уг дуудлага худалдаанд иргэдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа дугаар нь "0001 УАР" ажээ. Тодруулбал, тус дугаарыг авах гэж 175 хүн дэнчин тавьж оролцсон байна. Анхны дуудсан үнэ нь 50 мянган төгрөг байсан ч эцэстээ 339.550.000 төгрөгт хүрчээ. Харин 0101 УАР серийн дугаар 64 сая төгрөгт хүрч, худалдаалагдав.
"Тус арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн сайдын Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын баталсан удирдамжийн хүрээнд зохион байгуулж байна. Төвлөрсөн орлогыг хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна" гэж албаныхан хэллээ.