"Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Силикат” хороолол барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага" 2020.02.14-ний өдрийн 17.01 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид гурван км замыг туулан 17.06 цагт очиж, тус сумын харьяат 36 настай, эмэгтэй Н-г гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.