Өчигдөр буюу Даваа гарагт /2021.01.25/ Төлөөлөгчдийн танхим АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампт итгэл үл үзүүлэх тухай тогтоолыг Конгрессын Сенатын танхимд өргөн барьжээ.
"Үймээн самуунд өдөөн турхирсан" гэсэн ганцхан зүйл заалттай уг тогтоолыг Сенатын танхим хоёрдугаар сарын 8-нд хэлэлцэж эхлэнэ. Конгрессын дээд танхимын хурал шүүх ажиллагаа хэлбэрээр явагддаг бөгөөд гарах шийдвэрийг ял хэмээн тооцдог аж. Талууд гэрч дуудаж, баримт бичгийг танилцуулж болно. Ардчилсан намынхан тогтоолоо батлуулахын тулд Сенатын гишүүдийн гуравны хоёрынх нь саналыг авах шаардлагатай юм. энэ сарын 13-нд Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампыг үймээн самуунд турхирсан хэргээр итгэл үл үзүүлэх тухай тогтоолыг 197 эсрэг санал, 232 санал дэмжсэнээр баталсан юм. Сенатын танхимаар тогтоолоо батлуулахын тулд Ардчилсан нам Бүгд найрамдах намын 17 гишүүнийг өөрийн талд оруулах ёстой боловч одоогоор тогтоолыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн гишүүдийн тоо зургаагаас хэтрээгүй байна. Хэрэв импичментийг дэмжвэл Трамп төрийн алба хаших эрхгүй болж, улмаар сонгуульд оролцох зам нь хаагдах аж.