Цагдаагийн ерөнхий газрын даргын А/13 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба (НХЖХОНАБХА)-ны бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталжээ. Өмнө нь тус албаны Захиргааны удирдлагын хэлтэс нь 14 хүнтэй байсан. Тодорхой хэлбэл, дарга, төлөвлөлт, хүний нөөц, албаны сургалт, урьдчилан сэргийлэх хариуцсан ахлах мэргэжилтэн, бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээч, жижүүрийн цагдаа, үйлчлэгч гэсэн орон тоотой ажиллаж ирсэн. Өдгөө Захиргааны удирдлагын хэлтсийг газар болгон өргөжүүлж, бүтэц, орон тоог шинэчилсэн байна. Уг хэлтэс нь 6000 орчим алба хаагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, сахилга, ёс зүйн зөрчилд албаны шалгалт явуулах, материалыг хянах, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг гүйцэтгэдэг. ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс 2020 оны гуравдугаар сард албаны шалгалт явуулж, тус албаны бүтцийг өөрчилж, орон тоог нэмэх шаардлагатай гэж дүгнэжээ.
Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт
-Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн орон тоог дээрх албаны Захиргааны удирдлагын хэлтэстэй нэгтгэн бүтцийг шинэчлэн байгуулсан.
-Албаны үйл ажиллагаанд үнэлгээ, дүн шинжилгээ, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий нэгжийг шинээр байгуулсан.
-Нийтийг хамарсан арга хэмжээ, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, жагсаал, цуглаан зохион байгуулагдах үед холбоо зохион байгуулалт, баримтжуулалт, хамгаалалтын зураглал хийх, техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий холбоо, мэдээлэл, технологийн инженерийн орон тоог шинээр бий болгосон.
-Албаны Нийтийн хэв журам хамгаалах газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах үүрэг бүхий одоо байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн нэг орон тоон дээр хоёр орон тоо нэмэгдсэн.
-Нийтийг хамарсан арга хэмжээ, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, жагсаал, цуглаан зохион байгуулагдах үед холбоо зохион байгуулалт, баримтжуулалт, хамгаалалтын зураглал хийх, техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий холбоо, мэдээлэл, технологийн инженерийн орон тоог шинээр бий болгосон.
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах үүрэг бүхий одоо байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн нэг орон тоон дээр хоёр орон тоо нэмэгдсэн.
Уг албаны бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэл шинэчлэн батлагдсанаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, бодлого зохицуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын үр дүн дээшлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй аж.