Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт "Манай охиныг хүчирхийлж, жирэмсэн болгосон байна” гэх дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 22-ны өдрийн 19.30 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад тус сумын харьяат 15 настай охиныг (нэрийг нууцлав) 22 настай эрэгтэй 2020 оны наймдугаар сард хүчирхийлж, улмаар жирэмсэн болгосон нь тогтоогджээ.
Хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэхүү мэдээг сэрэмжлүүлэх үүднээс нийтлэв.