Монгол Улсын Засгийн газар Вакцинд зориулж 50.6 сая ам.долларын зээлийг Дэлхийн банкнаас хүссэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ярилаа. Тэрбээр,
“Бид вакцинд зориулан 50.6 сая ам.долларын зээл хүссэн. Арваннэгдүгээр сарын 16-н буюу гурав хоногийн дараа Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт монголчуудынхаа 60 хувьд вакцин хийлгэнэ гэж тооцон захиалга өгсөн. Ингэхдээ ДЭМБ-аас баталсан вакциныг хийлгэнэ гэсэн байр суурьтай байгаа. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөс энэ зээлийг баталсны дараа УИХ-д оруулж ирж хэлэлцүүлнэ” гэв.