Молдовагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатнаас ялагч тодорсонгүй. Тиймээс энэ сарын 15-нд болох сонгуулийн хоёрдугаар шатанд тус улсын одоогийн Төрийн тэргүүн Игорь Додон, Ерөнхий сайд асан Майя Санду нар оролцоно. Саналын хуудасны 99.11 хувийг тоолсны дараах байдлаар М.Санду 35,6, И.Додон 33,01 хувийн дэмжлэг авсан байв. Сонгогчдын ирц 33.3 хувийн босго давсныг Сонгуулийн төв комиссоос нь мэдээлжээ.