Амь насанд нь халдах заналхийлэл ирэх болсон учраас “Эвертон”-ы хаалгач Ж.Пикфорд бие хамгаалагч хөлсөлсөн гэж “Дэйли мэйл” мэдээллээ. Тэрбээр “Ливерпуль”-ийн эсрэг тоглолтод төвийн хамгаалагч В.ван Дейкийг нь хүнд гэмтээж, улирал дуустал талбайд гарах боломжгүй болгосон юм. “Тоглолтын дараа өөр лүү нь чиглэсэн доромжлол, заналхийлэл Жорданыг цочролд оруулсан аж. Тэрбээр гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийхээр шийдвэрлэсэн” гэж тус сонинд бичжээ.