“Лос-Анжелес дожерс” баг өнгөрсөн мягмар гарагт “Тампа бэй” багийг цувралын зургаа дахь тоглолтод ялж, түүхэндээ долоо дахь удаагаа MLB-ийн аваргаар шалгарсан. Үүнд баярласан “Лейкерс” багийн лидер Л.Жэймс аваргын жагсаалыг хамт хийх санал гаргажээ. Түүний тэргүүлсэн “Лейкерс” энэ сарын эхээр NBA-ийн 17 дахь цомоо хүртэв. Леброн твиттертээ “Баярын жагсаал! Аюулгүй, амны хаалттай жагсаал. Хоёр баг хамтдаа жагсаал хийж болох уу? Болохгүй гэдгийг мэдэж байгаа ч “Лейкерс” болон “Дожерс”-ын хөгжөөн дэмжигчид хамтдаа баярлахыг ямар их хүсэж байна аа! Лос-Анжелес бол аваргуудын хот!” гэж жиргэсэн байна.