Иран улс уран үйлдвэрлэхэд ашиглах центрифуг үйлдвэрлэх, газар доор байрлалтай үйлдвэр байгуулж буй тухай Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси мэдээлснийг “Associated press” уламжиллаа. “Ийм үйлдвэр барьж эхэлж буй бөгөөд үүнд урт хугацаа шаардагдана” гэж тэрбээр хэлжээ. Урьд нь мөн газар доор байрлалтай цөмийн төв Натанз хотод байсныг устгасан тухай мэдээлж байсан билээ. Тус төвд халдсан нь Израилын хорлон сүйтгэх ажиллагаа байсан тухай “New York times” сонин эх сурвалжуудаасаа эш татан мэдээлсэн. Гэхдээ үүнийг Израилын тал нотлоогүй, бас няцаагаагүй юм.