АНУ-ын Пенсильван мужын Филадельфи хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсан хэрэг гарсны дараа эмх замбараагүй байдал үүссэн тул тус мужид хөл хорих цаг тогтоожээ. Хөл хорих цаг 10 дугаар сарын 28-ны 21:00 цагаас 06:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд энэ үеэр хүмүүс зөвхөн ажилдаа явах эсвэл эмнэлгийн тусламж хүсэх, мөн шуудангаар саналаа илгээхийн тулд гэрээсээ гарч болох юм байна. Хотын эрх баригчдын мэдээлснээр, хоёр шөнө дараалан үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр 170 гаруй хүнийг баривчилжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчидтой мөргөлдөх үеэр 50 гаруй цагдаа гэмтэж бэртсэн байна. Хотод дэг журам сахиулахаар Үндэсний гвардын хэдэн зуун цэргийг дайчилжээ. Аравдугаар сарын 26-нд Уолтер Уоллес гэгч 27 настай, өнгөт арьст эрэгтэйг цагдаа нар буудан хөнөөсөн хэрэг эмх замбараагүй байдал дэгдэх шалтгаан болсон байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдэгдэж буйгаар уг эрэгтэй хутгаар зэвсэглэсэн байсан байсан бөгөөд зэвсгээ хая гэсэн шаардлагыг нь биелүүлээгүй учир цагдаа нар гал нээсэн байна.