Беларусьт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 650 гаруй эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тэдгээрийн зарим нь терроризмын зэрэглэлд хамрагдаж байгаа талаар тус улсын Ерөнхий прокурор Андрей Швед мэдэгджээ. Тэрээр Аравдугаар сарын эхээр олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, албан тушаалтнуудын эсрэг хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр 400 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Харин өнөөдрийн байдлаар 657 эрүүгийн хэргийг шалгаж байна" гэжээ. Эсэргүүцлийн үеэр үйлдэгдсэн зарим гэмт хэргийг тухайлбал Мозыр дахь Автын хяналтын газрын барилгыг шатаасан үйлдлийг алан хядах ажиллагаа гэж зүйлчлэх эсэх асуудлыг авч хэлэлцэж байгаа талаар Ерөнхий прокурор онцолсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 70 хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ сарын эхээр 400 хэрэг үүсгэсэн байсан ч сарын сүүл болоход эрүүгийн хэргийн тоо эрс өссөн гэнэ. Өнгөрсөн наймдугаар сард Беларусьт Ерөнхийлөгчийн болж, одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко зургаа дахь удаагаа сонгогдсон бөгөөд сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал гурван сар үргэлжилж байгаа юм.