Хойд Атлантын далайд Оросын шумбагч онгоцны тоо эрс нэмэгдсэн талаар Британийн Daily Mail сонин бичжээ. Нийтлэлд бичсэнээр Нэгдсэн Вант улсын эрэг орчим Оросын тэнгисийн хүчний “Акула” ангиллын шумбагч онгоцнууд ажиглагдах болжээ. ОХУ өмнө нь Британийн тэнгисийн хүчний үйл ажиллагаа явуулдаг бүсэд нэг шумбагч онгоц илгээдэг байсан бол одоо энэ тоо гурав болсон бөгөөд нөхцөл байдал “ноцтой” болж байгааг эх сурвалж онцолсон байна. The Wall Street Journal сонин өнгөрсөн долдугаар сард НАТО-гийн албан тушаалтнууд болон цэргийн шинжээчдийг иш татан мэдээлэхдээ ОХУ Атлантын далай дахь шумбагч онгоцнуудынхаа тоог улам нэмэгдүүлж, НАТО-гийн байлдааны хөлөг онгоцнууд болон АНУ-ын ач холбогдол бүхий дэд бүтцэд аюул учруулж болзошгүй бүсэд удаан хугацаагаар байрлуулах болсон гэжээ. Оросын шумбагч онгоцнууд Америкийн тэнгисийн хүчний хөлөг онгоцнуудыг “амар тайван” байдлыг алдагдуулж байгаа талаар өмнө нь АНУ-ын армийнхан мэдэгдэж байв. Дэд адмирал Эндрю Вуди Льюисийн үзэж буйгаар Пентагон Атлантын далай дахь ноёрхлоо хэдий алджээ. Түүний хэлснээр Москва “илүү үхлийн аюултай зэвсгийн системтэй” технологи ашиглаж байгаагаас болж АНУ-ын тэнгисийн хүчин янз бүрийн үйл ажиллагаанд бэлтгэхэд улам бүр хэцүү болж байгаа аж. Мөн тэрбээр АНУ-ын Атлантын далай дахь тэнгисийн хүчний төв баазын хил хязгаараас гадагш "аюултай" гэдгийг цэргүүд мэдэрсэн гэж тэмдэглэжээ.