БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Кашгар хотод коронавирусний халдварын 137 шинэ тохиолдол илэрчээ. Энэ тухай Ням гарагт /2020.10.25/ тус бүс нутгийн Ариун цэвэр, эрүүл мэндийн хорооны орлогч дарга Гу Инсү мэдэгджээ. Түүний хэлснээр аравдугаар сарын 24-ний өдөр ердийн үзлэгийн үеэр Шөфү дүүргийн оршин суугч 17 настай охины коронавирусийн сорьц эерэг гарсан байна. Үзлэгээр охиныг вирусийн шинэ тэмдэггүй тээгч гэдэг нь нотлогджээ. Охины ойрын хавьтлын 400 гаруй хүнийг шинжлэхэд 137 нь халдвартай гарчээ. Тэдгээр 137 тохиолдол бүгд шинж тэмдэггүй байсан аж. Шинжааны Засаг захиргааны мэдэгдсэнээр Кашгар хотын 2.84 сая орчим оршин суугчдээс дээж аваад байгаа бөгөөд нийт 4.7 сая гаруй хүнд шинжилгээ хийх юм байна.