Энэтхэг улс Арабын тэнгис дэх эскадрын мина тээгч хөлөг онгоцноосоо дуунаас хэт хурдан, залуурт “BrahMos” пуужин харваж туршсан нь амжилттай болсныг Батлан хамгаалахын судалгаа, зохион бүтээх байгууллагаас нь мэдээллээ. Тус улсын Тэнгисийн цэргийн хүчний “Chennai” хөлөг онгоцноос харвасан пуужин уг тэнгис дэх байг амжилттай устгажээ. Эл туршилтад оролцогчдод Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх баяр хүргэсэн байна. “Chennai” нь радарт харагдах байдлыг бууруулах технологи ашиглан бүтээсэн “Kolkata” загварын эскадрын мина тээгч хөлөг онгоц юм. “BrahMos” нь Орос, Энэтхэгийн мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн, дуунаас хэт хурдан, залуурт пуужин. Анх 2001 онд туршсан эл пуужингийн янз бүрийн хувилбар нь тус улсын Агаар, Тэнгис, Хуурай замын цэргийн хүчний зэвсэглэлд байдаг аж.