Дэлхийн хөл бөмбөгийн од Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналдугийн коронавирусийн шинэжилгээний хариу эерэг гарчээ. Энэ тухай Португалийн хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээлэв. Криштиану тусгаарлагдаад байгаа бөгөөд одогоор биеийн байдал нь сайн байгаа аж. Бусад тоглогчийн шинжилгээний дүн сөрөг гарсан учир бэлтгэлээ үргэлжлүүлэх боломжтой аж. Үндэстнүүдийн лигийн дөрөвдүгээр тойрогт португальчууд Лхагва гарагт Шведийн багтай учраа таарах бөгөөд энэ тоглолтод Роналду оролцохгүй болох нь.