“Apple” компани шинэ “iPhone 12” гар утасныхаа загварыг танилцууллаа. Үүнтэй зэрэгцээд Стандарт “iPhone 12” хувилбараас гадна жижгэрүүлсэн “iPhone 12 mini”, мөн “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг танилцуулсан байна. Эдгээр загвар бүгд үүрэн холбооны 5G сүлжээ дэмждгээрээ онцлог болжээ. Ухаалаг гар утас нь OLED дэлгэц болон шинэ хэт бат бөх Ceramic Shield шилний хамгаалалттай аж. Мөн өмнөх хувилбараас 11%-иар нимгэн, 15%-иар хөнгөн гэнэ. Дөрвөн загварт мөн “iPad Air”-ийн шинэ загвар шиг “A14” процессор суурилуулсан байна. Жижгэрүүлсэн транзисторын ачаар гүйцэтгэлийг 15 хувиар нэмэгдүүлж, мөн эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулах боломжтой болжээ. Түүнчлэн шинэ “iPhone”-уудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн дагалдах хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ. IPhone 12 нь өмнөх загвартай адил давхар камертай аж. IPhone 12 Pro Max нь фото зураг авалтын гурав дахь камерыг авах гэнэ. Apple компани гэрлийн эх үүсвэрийн эсрэг зураг авах боломжийг танд олгох шинэ Smart HDR 3-ийн үүргийг танилцуулсан байна. Мөн шинэчлэгдсэн камерийн шөнийн горимыг нь сайжруулсан аж. Үүнээс гадна ухаалаг гар утаснууд нь мэргэжлийн фото зураг боловсруулах илүү олон сонголтыг санал болгодог Apple ProRAW шинэ горимтой болжээ.