БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан маргааш тус улс тив хоорондын баллистик пуужин зэрэг стратегийн шинэ зэвсгүүдээ танилцуулж магадгүй тухай БНСУ-ын Нэгдлийн яамнаас мэдээлжээ. Энэ нь одоо илүү тулгамдсан асуудлуудтай байгаа олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг БНАСАУ-д татах зорилготой гэж Өмнөд Солонгосын БХЯ тэмдэглэсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Шинэ жилийн баяраар үг хэлэхдээ энэ онд тус улс дэлхий нийтэд стратегийн шинэ зэвсгээ үзүүлэхийг онцлон тэмдэглэхийн сацуу цөмийн зэвсгээс ангижрах талаар АНУ-тай хийх яриа хэлэлцээнд ахиц гараагүйд сэтгэл дундуур буйгаа мэдэгджээ.