АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 10-р сарын 15-нд Байдентай хийх хоёр дахь телевизийн мэтгэлцээнд оролцохоорх зэхэж байгаагаа мэдэгдэв. “"10-р сарын 15-ны Пүрэв гарагийн орой Майамид болох мэтгэлцээнийг тэсэн ядан хүлээж байна. Гайхалтай байх болно" гэж тэрбээр Мягмар гарагт /2020.10.06/өөрийн Твиттертээ бичжээ. Мөн биеийн байдал нь маш сайн байгааг Трамп онцолсон байна. Байден эмч нар аюулгүй гэж хэлбэл Трамптай мэтгэлцэхэд х бэлэн гэдгээ мөн мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, улмаар цэргийн эмнэлэгт хүргэгдсэн ч Мянмар гарагт эмнэлэгээс гарч Цагаан ордондоо эргэн ирсэн юм. NBC агентлагийн мэдээлснээр, Трамп Цагаан ордонд үргэлжлүүлэн эмчлүүлж, ордны эмч нарын хяналтад байх гэнэ. Одоогоор Трампын ойрын хүрээллийн хоёр ажилтан вирусийн шинжилгээ нь эерэг гарсан тул Ерөнхийлөгч байрладаг Ордны баруун жигүүрт хөл хөдөлгөөн татарсан гэж Цагаан ордноос эх сурвалж мэдээлжээ