610 оны энэ өдөр Ираклий Византын эзэн хаан Фокаг хороож, өөрөө оронд нь эзэн хаан болжээ.
816 оны энэ өдөр Людовик хаан Ариун Ромын эзэн хаанд өргөмжлөгджээ.
1502 оны энэ өдөр Кристофер Колумб Коста-Риког нээжээ.
1823 оны энэ өдөр Англид анхны эрүүл мэндийн “Ланцет” сэтгүүл хэвлэгдэн гарчээ.
1908 оны энэ өдөр Велико Тырниво хотод Болгарын ван Фердинанд Болгарын тусгаар тогтнолыг зарлаж өөрөө хаан болжээ.
1910 оны энэ өдөр Португалид гарсан хувьсгалын явцад хаан төр устаж, бүгд найрамдах улсыг байгуулжээ.
1938 оны энэ өдөр фашист Германд еврей үндэстэн иргэдийн паспортыг хүчингүй болгожээ.
1945 оны энэ өдөр зургаан сар үргэлжилсэн Холливудын уран бүтээлчдийн эсэргүүцэл цуст тулаан болон хувирчээ.
1948 оны энэ өдөр Туркмений нийслэл Ашхабадад гарсан газар хөдлөлт ойролцоогоор 110,0 мянган хүний амийг авч оджээ.
1954 оны энэ өдөр Югослав, Итали улсууд газар нутгийн маргаантай Триестаг хоорондоо хуваан авчээ.
1962 оны энэ өдөр Их Британид “The Beatles” хамтлагийн Love Me Do нэртэй анхны сингл гарчээ.
1986 оны энэ өдөр Израилийн эрдэмтэн Мордехай Ванунугийн “The Sunday” сонинд хэвлэгдсэн нийтлэл Израилийн нууц цөмийн зэвсгийг илчилжээ.
1988 оны энэ өдөр Чилийн сөрөг хүчин сонгуульд дарангуйлагч Августо Пиночеттыг ялжээ.
2000 оны энэ өдөр Сербид олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал Ерөнхийлөгч Слободан Молошевичийг огцроход хүргэжээ.
2011 оны энэ өдөр Бирмийн хар тамхины гэмт бүлэглэл Хятадын худалдааны хоёр усан онгоцыг эзэлж онгоцны 13 ажилтныг нь алжээ.