Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп аравдугаар сарын 4-ний өдөр дэмжигчидтэйгээ уулзахын тулд эмнэлгээс гарч явжээ. Хэдийн Америкийн тэргүүн машинаасаа гаралгүй, цугласан олон руу машинаасаа мэндчилэн, хажуугаар нь тойрон явсан ч хамт явсан хүмүүсийгээ эрсдэлд орууллаа гэж тус эмнэлгийн эмч Жеймс Филиппс шүүмжилжээ. ""Ерөнхийлөгчийн машин сум нэвтрүүлдэггүй төдийгүй аливаа химийн довтолгооны эсрэг битүү битүүмжилсэн байдаг. Тиймээс дотор нь COVID-19 тархах эрсдэл өндөр. Ийм хариуцлагагүй байдал үнэхээр гайхшрал төрүүлж байна. Тэд өвдөж болзошгүй, үхэж ч магад. Улс төрийн тавилттай жүжгийн төлөө Трамп тэднийг амь насаараа дэнчин тавихыг тушаасан. Энэ бол ухаангүй хэрэг" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. Мөн "Ямар ч хэрэггүй" энэ аяллын үеэр машинд хамт байсан хүн бүр 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах ёстой гэж эмч үзжээ. Өнгөрсөн Баасан гарагт /2020.10.02/ АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай коронавирусийн халдвар авсан нь батлагдсан талаар Доналд Трамп Твиттер хуудсаараа мэдээлсэн юм. Удалгүй түүний биеийн халуун нэмэгдэж Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн аж.