АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Covid-19-ийн халдвар авсантай холбогдуулан тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Монгол Улсад хийх айлчлал хойшлогдсон. Тэгвэл айлчлалын товыг дахин товлохоор болсон гэж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдээллээ.
Майкл Помпео энэ сарын 7-ны өдөр манай улсад айлчлал хийхээр төлөвлөөд байсан юм. Баасан гарагийн өглөө коронавирусийн халдвар авсан нь батлагдсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп одоо нийслэл Вашингтоны ойролцоо цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна.