АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шинэ төрлийн коронавирусийн халдвар авчээ. Энэ тухайгаа Ерөнхийлөгч өөрийнхөө Твиттер хуудсаараа мэдэгдэв. “Өнөөдөр тэргүүн хатагтай бид хоёрын COVID-19-ийн шинжилгээ эерэг гарлаа. Бид хорио цээрийн дэглэмд орж, эмчилгээгээ нэн даруй эхлүүлэв. Бид үүнийг хамтдаа даван туулах болно” гэж тэрбээр бичжээ. Өмнө нь Трамп өөрийнх нь ойрын зөвлөхүүдийн нэг Хоуп Хиксээс коронавирусийн халдвар илэрсэн тул гэргийнхээ хамт шинжилгээ өгч өөрсдийгөө тусгаарлаад байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Төрийн тэргүүн болон түүний гэргий нарын биеийн байдал сайн байгаа талаар Ерөнхийлөгчийн эмч мэдэгдсэн байна.