АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гэргий Меланиягийн хамт коронавирусний шинжилгээнийхээ хариуг гартал хорио цээрийн дэглэмд орох болсноо Твиттер хуудсаараа мэдэгджээ. Ингэх болсон шалтгаан нь түүний ойрын зөвлөхүүдийн нэг Хоуп Хиксээс коронавирусийн халдвар илэрсэн байна. “Зав чөлөөгүй их ажилласан Хоуп Хикс коронавирусийн халдвар авсан нь сая батлагдав. Аймшигтай! Тэргүүн хатагтай бид хоёр шинжилгээнийхээ хариуг хүлээж байна. Тэр болтол бид тусгаарлагдах болно” гэж Трамп бичжээ.