Арабын ертөнцийн хамгийн ахмад удирдагч Кувейтийн эмир шейх Сабах аль-Ахмед аль-Сабах Мягмар гарагт /2020.09.29/ 91 насандаа таалал төгсжээ. Төрийн телевизээр уншсан мэдэгдэлд эмир энэ оны 7-р сараас хойш эмчилгээ хийлгэж байсан АНУ-ын нэгэн эмнэлэгт нас барсан гэжээ.Түүнийг нас барсантай холбогдуулан Кувейтийн Засгийн газар 40 өдрийн гашуудал зарлаж, төрийн байгууллагуудыг гурван өдөр хаахаар болжээ. 2014 оны есдүгээр сард НҮБ Сабах аль-Ахмед аль-Сабахыг хүмүүнлэгийн чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хүмүүнлэгийн удирдагч цолоор шагнажээ. Түүний халааг эцэг нэгт дүү, угсаа залгамжлах хунтайж, 83 настай шейх Наваф аль-Ахмед авах төлөвтэй байна.