АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй өнөөгийн төрийн тэргүүн Доналд Трамп, дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарын анхны мэтгэлцээн 9 сарын 29-ны 21 цагаас (Монголын цагаар 9 сарын 30-ны өглөө) Кливленд мужийн Кейс Вестерн Резерв их сургуулийн танхимд болж байна. Нэр дэвшигчид мэтгэлцээнna эрүүл мэндийн даатгалын тухай асуудлаар хэрэлдэж эхлүүлэв. Одоогийн төрийн тэргүүн өрсөлдөгчөө “180 сая хүнийг хувийн даатгалгүй болгож, эрүүл мэндийн системийг социализм болгон хувиргах гэж байна” хэмээн буруутгажээ. Үүний хариуд Байден "Түүний урьд нь хэлсэн бүхэн зүгээр л худал зүйл...Түүнийг худалч гэдгийг бүгд мэддэг" гээд Трампыг нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалыг өргөжүүлэх арга хэмжээг цуцлах бодолтой байгаад буруутгасан байна. Түүнчлэн нэр дэвшигчид коронавирусийн нөхцөл байдлын талаар ярилцав. Байден хэлэхдээ Трампад Covid-19-тэй тэмцэх төлөвлөгөө байхгүй гэсэн бол Трамп хариуд нь АНУ-д коронавирусийн эсрэг вакцин удахгүй бий болно гэж мэдэгджээ. Үүнээс гадна хоёр улс төрч АНУ-ын Дээд шүүхийн шинэ шүүгчид нэр дэвшигчийн талаар ярилцсан байна. Байденб хэлснээр бол шинэ шүүгчийг Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа томилох ёстой аж. Харин Трамп “Бүгд найрамдахчууд өмнөх сонгуульд ялалт байгуулсан тул шүүгчээ сонгох эрхтэй” гэж хариулсан байна. Мэтгэлцээний өмнөх өдөр явуулсан үндэсний болон бүс нутгийн санал асуулгааар Жо Байден Дональд Трампаас түрүүлжээ.
Мэтгэлцээнийг The Washington Post сонины сайтаас үзэж болно.