Хятадын Covid-19-өөс сэргийлэх вакцин энэ оны сүүлчээр худалдаанд гарч магадгүй талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны суртал ухуулгын хэлтэс мэдэгджээ. "Одоогийн байдлаар Хятадад вакцины судалгаа, боловсруулалт ерөнхийдөө амжилттай явагдаж байгаа бөгөөд дөрвөн вакциныг гадаадад эмнэлзүйн туршилтын гурав дахь шатыг явуулах зөвшөөрөл гаргасан” гэж мэдэгдэлд дурджээ. Үүнээс гадна өөр хэд хэдэн вакцин эмнэлзүйн туршилтын нэг ба хоёрдугаар үеийг явуулах зөвшөөрөл авсан бол зарим нь хоёр дахь үе шатаа амжилттай дуусгажээ. "Хэрэв бүх зүйл сайн болбол Хятадын сайжруулсан вакцин энэ оны эцэс гэхэд худалдаанд гарах боломжтой" гэж тус хороо мэдэгдлээ. Хятадад Covid-19-өөс сэргийлэх нийт 11 вакцины эмнэлзүйн туршилтыг явуулж байгаа юм байна.