НҮБ-ын Аюулгүй зөвлөл Их Британи, Герман, Франц, Эстони, Бельги улсуудын гаргасан хүсэлтийн дагуу Армени-Азербайжаны мөргөлдөөний бүсэд үүссэн нөхцөл байдлын талаар яаралтай хэлэлцүүлгийг өнөөдөр буюу Мягмар гарагт /2020.09.29/ хийхээр болсон тухай РИА Новости агентлаг мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр хэлэлцүүлэг хаалттай зөвлөлдөх уулзалт хэлбэрээр явагдаж магадгүй аж. Уулзалтад сөргөлдөх талууд оролцуулахгүйгээр Аюулгүйн Зөвлөлийн 15 орны дипломатууд оролцох гэнэ. Армени, Азербайжаны маргаантай бүс Уулын Карабах дахь нөхцөл байдал өнгөрсөн Ням гарагт /2020.09.27/ хурцадсан юм. Үүнд хоёр тал харилцан бие биенээ буруутгаад байгаа билээ.