Хүн төрөлхтөн шинэ коронавирусийн өмнө өвдөг сөхөрч сая шахам хүнээ алдлаа. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Пүрэв гарагт /2020.09.24/ болсон Аюулгүйн Зөвлөлийн коронавирусын асуудлаарх хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгджээ. "Цар тахал нь бидний бүтэлгүй хамтын ажиллагааны сорил боллоо. Вирус дэлхийн хэмжээнд сая шахам хүний амийг авч, 30 сая гаруй хүнд халдвар тарааж, хяналтаас гарлаа. Энэ бол дэлхийн нийтийн бэлэн бус байдал, харилцан ажиллагаа эв нэгдэлгүй байдлын үр дагавар" гэж тэрбээр үзжээ. "Коронавирус нь манай дэлхийг бүхэлд нь хар сүүдэр мэт бүрхлээ. Гэхдээ энэ нь биднийг үр дүнтэй арга хэмжээ авахад түлхэц болохуйц анхааруулга болсон. Бидэнд өөр сонголт байхгүй. Эсвэл бид зорилгодоо нийцсэн дэлхийн байгууллагуудын хүрээнд нэгдэнэ, үгүй бол бид хэрүүл маргаан, эмх замбараагүй байдалд дарагдах болно" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дүнгэжээ.