Казахстан улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Кайрат Умаров Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт хоёр дахь протоколд гарын үсэг зуржээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба Пүрэв гарагт /2020.09.24/мэдээлэв. "2019 оны 12-р сард Казахстаны Ерөнхийлөгч тус улс дахь улс төрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гадаад хэргийн яаманд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын актын Нэмэлт хоёр дахь протоколд нэгдэх журмыг эхлүүлэхийг даалгасан. Энэхүү олон улсын баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь цаазаар авах ялын хүрэг аажмаар багасгаж, эрүүгийн хуулийг илүү хүнлэг болгох бодлогын үргэлжлэл юм” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ. Цаазаар авах ялыг халах тухай олон улсын протоколд нэгдэх шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы улс төрийн ерөнхий мэтгэлцээнд онлайнаар хэлсэн үгэндээ дурджээ. 2003 оноос хойш Казахстанд цаазаар авах ялыг хэрэглэхэд тавьсан хоригийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн юм.