АНУ-ын “Walmart” худалдааны компани “COVID-19”-ийн оношлуурыг хэрэглэгчдийн гэрийн үүдэнд дроноор хүргэх туршилт хийнэ гэдгээ мэдэгджээ. Тус компани АНУ-ын “Quest Diagnostics” лаборатори, “DroneUp” компанитай хамтран оношлуур хүргэх туршилтыг Лас-Вегас хотын хойд хэсэгт Мягмар гаргаас /2020.09.22/ явуулж эхэлсэн бөгөөд ирэх 10 дугаар сарын эхээр Нью-Йорк мужид туршихаар төлөвлөж байгаа аж. Дронууд “COVID-19”-ийн оношлуур бүхий багцыг захиалагчийн гэрийн үүдэнд хүргэх бөгөөд хэрэглэгчид хамрын арчдасаа “Quest Diagnostics” лаборатори руу шинжлүүлэхээр илгээх аж.