Жон Хопкинсийн их сургуулийн гаргасан цар тахлын байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээр есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар АНУ-д COVID-19-ээс нас барсан хүний нийт тоо 200,000 давжээ. Мэдээллээс харахад Нью-Йорк мужид нас баралтын тоо хамгийн өндөр буюу 33,092; хоёрдугаарт Нью-Жерси мужид нас баралт 16,069 хүрч, Техас, Калифорни, Флорид мужуудад 13 мянга гаруй хүн нас барж гуравдугаарт бичигджээ. Массачусетс, Иллинойс, Пенсильван мужуудад нас барагчдын тоо хэдийн 7000 давсан байна. АНУ-д халдвараар нас барсан анхны тохиолдол энэ оны хоёрдугаар сарын 29-нд бүртгэгдсэн бол 54 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 23-нд энэ тоо 50 мянгад хүрчээ.Үүнээс үзэхэд АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 150 мянгад хүрэхэд 65 хоног, 200 мянгад хүрэхэд 55 хоногийн хугацаа тус тус зарцуулагджээ. Одоогийн байдлаар тус улсад халдварын 6.8 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд халдварын тохиолдлоороо ч, нас барсан хүний тоон үзүүлэлтээрээ ч дэлхийд нэгдүгээр бичигдэж байна.