Пүрэв гарагт /2020.096.24/ Брюссельд хэлэх байсан Европын Холбооны орнуудын дээд хэмжээний уулзалтыг коронавирусийн халдвараас болж ирэх аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Энэ тухай Европын Зөвлөлийн тэргүүлэгчийн албан ёсны төлөөлөгч өөрийн “Твиттер” хуудсаараа мэдэгджээ. “Европыг Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель тусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнтэй өнгөрсөн долоо хоногийн эхээр ойр байсан хамгаалагчаас халдвар илэрсэн” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Ш.Мишель хэд хэдэн удаа шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан хэдий ч Бельгийн дүрэм журмын дагуу өөрийгөө тусгаарлаж байгаа ажээ.