АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын 75 дугаар чуулганд зориулж дүрс бичлэгээр илгээсэн үгэндээ коронавирсийн тархалтад Хятад улстай хариуцлага тооцохыг НҮБ-аас шаарджээ. “Халдварын эхэн үед Хятад улс дотооддоо зорчихыг хориглосон мөртлөө гадаад улс руу нисэхийг зөвшөөрөн, ингэснээрээ бусад улс орнуудад халдвар тархах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ үйлдлийнх нь төлөө НҮБ Хятадад хариуцлага хүлээлгэх ёстой “ гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Мөн тэрбээр Хятадын Засгийн газар болон “бараг түүнийг мэдэлд байдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг вирус хүнээс хүнд дамждаг гэх баталгаа байхгүй, шинж тэмдэггүй хүн вирусийг тараадаггүй гэсэн худал мэдээлэл” хийсэнд буруутгажээ. АНУ-ын Ерөнхийлөгч коронавирусийнн эсрэг тэмцэлд зориулсан дайчлалтыг Дэлхийн 2-р дайн дууссаны дараах хүчин чармайлттай дүйцүүлжээ. "Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, НҮБ байгуулагдсанаас хойш 75 жилийн дараа бид дахин дэлхий дахины агуу тэмцэлд татагдан орлоо. Бид 188 оронд олон хүний амь насыг авч одсон, Хятадын вирус болох үл харагдах дайсантай тулалдаж байна. АНУ-д Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн их дайчилгааг хийж байна” хэмээн Доналд Трамп мэдэгджээ. Мөн тэрбээр АНУ-д гурван эм эмнэлзүйн туршилтын эцсийн шатандаа байгааг тэмдэглээд, батлагдсаны дараа тараах ажлыг шууд эхлүүлэхийн тулд үйлдвэрлэл хэдийнээ эхэлсэн талаар дурдсан байна.