БНХАУ-ын Жинлинь мужид ОХУ-аас импортоор оруулж ирсэн хөлдөөсөн далайн бүтээгдэхүүний уутнаас Covid-19 коронавирус илэрчээ. Энэ тухай тус мужийн засаг захиргаа “Синьхуа” агентлагт мэдээлжээ. Хөлдөөсөн наймалжийн уутыг хоёр ч удаа шинжилсэн бөгөөд аль аль нь эерэг гарчээ. Бүтээгдэхүүнтэй ачаанд хүрсэн хүн бүрийг тусгаарлан зохих шинжилгээг хийж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын хоёр хотод импортын хүнсний бүтээгдэхүүний уутнаас Covid-19 коронавирус илэрч байжээ. Гэсэн хэдий ч ДЭМБ сав баглаагаар дамжин хүнд халдварласан тохиолдол батлагдаагүй гэдгийг онцолж байна.