АНУ-ын баруун эрэгт гарсан ой хээрийн түймрийн утаа Америк тив, Атлантын далайг гаталж, улмаар Европ тивийн хойд зүгт хүрчээ. Энэ тухай агаар мандлыг ажиглах “Коперник” Европын хөтөлбөр (CAMS) -ийн эрдэмтэд хиймэл дагуулын мэдээлэлд тулгуурлан мэдэгдсэнийг CNN уламжлав. Байгалийн гамшиг болсон газраас 5 мянга гаруй километрийн зайд өтгөн утааг нүдээр харж болно гэж мэргэжилтнүүд хэлжээ. Утаа Европын бүх орнуудад хүрнэ тэд үзэж байна. "Эдгээр гал түймрийн хүч, цар хүрээ нь бидний 18 жилийн ажиглалтаас хамгийн өндөр түвшинд байна ... Гал түймэр өмнөх жилүүдийн дундаж тооноос хэдэн арав биш, хэдэн зуу дахин хүчтэй байна" гэж CAMS-ийн ахлах шинжээчдийн нэг хэлжээ. Одоогийн байдлаар АНУ-д 11 муж улсад 87 идэвхтэй түймэр гарч байна. Түймэр Калифорни, Орегон мужуудад хамгийн ихээр гарч байгаа бөгөөд хэдэн арван хүн нас барж, сураггүй алга болоод байна.