АНУ-ын хүн амын дунд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинцинжуулалт ирэх аравдугаар сарын дундуур эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Лхагва гарагт /2020.09.16/Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр "Өнөөдөр манай засаг захиргаа вакциныг тараах нарийвчилсан төлөвлөгөөг гаргалаа. Бид вакциныг маш аюулгүй, үр дүнтэй байдлаар түгээхэд бэлэн байна . Бүх зүйл сайн явагдана гэж бодож байна" гээд "Энэ үйл явцыг бид аравдугаар сарын дунд үеэс эсвэл арай хожуу эхлүүлж магадгүй" гэж нэмж хэлсэн байна. “АНУ-д “COVID-19”-ийн вакцин бараг үнэ төлбөргүй байх бөгөөд холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгосноос хойш 24 цагийн дараа тарааж эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ зөвлөх Скотт Атлас мэдэгджээ. “Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарт эрүүл ахуйн хяналт тавих газраас баталснаас хойш эхний 24 цагт вакциныг яаралтай хүргэнэ. Вакцин америкчуудын хувьд бараг үнэгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна. АНУ вирусийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа билээ. Тус улсад цар тахал эхэлснээс хойш нийт 6,6 сая тохиолдол илэрсэн давсан бол 197 мянга гаруй хүн нас барж, 2,49 сая хүн эдгэрээд байгаа аж.