АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн удирдагч Башир Ассадыг хөнөөх төлөвлөгөөтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр энэ тухайгаа Fox News сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний эл төлөвлөгөө нь Ассадыг хөнөөх хамгийн шилдэг хувилбар байсан ч тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Жеймс саад болсон аж. “Би түүнийг [Ассад] мэдээж муу хүн гэж үзэж байсан. Би түүнийг устгах байсан. Бүх зүйл бэлэн болсон байсан ч Мэттис үүнийг хийхийг хүсээгүй "гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр 2017-2019 онд Пентагоны тэргүүнээр ажиллаж байсан Маттисийг "ажил үүргээ муу хийдэг генерал" гэж нэрлэжээ. Трамп дээрх төлөвлөгөөгөө 2017 онд боловсруулж байсан байна. Төлөвлөгөөг хэрэгжээгүйд харамсаж байгаа эсэх мөн энэ нь Оросын байр суурьтай холбоотой юу гэсэн сэтгүүлчийн асуултад Трамп “харамсахгүй байна" гээд “хэрэгжүүлсэн ч хэрэгжүүлээгүй ч ялгаагүй” гэдгээ онцолжээ. 2018 оны арванхоёрдугаар сард Трамп Пентагоны тэргүүнийг албан тушаалаас нь огцруулсан билээ. 2011 онд Сирид нутаг дэвсгэр дээр үүссэн иргэний хөдөлгөөн аажимдаа иргэний дайн, талуудыг дэмжсэн дэлхийн том гүрнүүд оролцсон олон талт зэвсэгт сөргөлдөөн болж хувирсан юм. Сөргөлдөгч талууд нь Башир Асадыг дэмжигчид, Сирийн сөрөг хүчин, курдууд болон ислам, жихадын алан хядагч бүлэглэлүүд юм. Эдгээр талууд бусад орнуудаас дэмжлэг авах бөгөөд Засгийн газрын хүчнийг Орос, Иран дэмждэг бол Сирийн сөрөг хүчин Барууны орнуудаас тусламж авдаг.