Намрын номын баяр энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг хүртэл тав хоног үргэлжлэхээр товлогдсон. Өнгөрсөн хаврын номын баярыг цар тахлын үед цахимаар болон уламжлалт гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулсан юм. Харин энэ жил номын баярыг нэг дор олон хүн төвлөрүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаар болжээ. Мөн энэ үеэр дараах есөн ажлыг зохион явуулах байна.
Үүнд, номын үзэсгэлэн худалдаа, ном бид хоёр” бүх нийтийн хөдөлгөөн, ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, шинэ номын танилцуулга, уран уншлага, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль номын үйлчилгээ зэрэг багтсан байгаа аж.