МУГЖ С.Жавхлан монгол бичгээр гарын үсгээ бичих уриалгыг эхлүүллээ. Тэрбээр "Яагаад хүүхдүүддээ монгол бичгээр овог нэрээ бичихийг зааж байгаа вэ гэхээр монгол хүн болж төрсөн хүн заавал босоо монгол бичиг шигээ өдөө хийморьтой явж байх ёстой. Энэ өдрөөс хойш үргэлж өөрийнхөө овог нэрийг монгол бичгээрээ бичиж байгаарай.
Миний хоёр охин энэ өдрийг битгий мартаарай. Насан туршдаа овог нэр, гарын үсгээ монгол бичгээрээ зурж байгаарай. Аав минь монгол бичгээр овог нэрээ бичихийг сургасан гэж ангийнхаа найзууддаа хэлээрэй. Цааш уриалаарай. Мөн өргөн олон монголчууд минь дэлхий даяар давалгаалаарай. Би өөрөөсөө, өөрийнхөө хүүхдүүдээс эхэлж байна" хэмээв.