"Ковид-19" цар тахлыг даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, тус төслийг Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Ногоон Ази ТББ-ын санаачилгаар нийслэлийн долоон дүүрэгт хэрэгжүүлэх байна.
Уг төслийн хүрээнд нийслэлийн сонгогдсон долоон дүүргийн зорилтод бүлгийн 7,000 өрхөд "Ковид-19" цар тахлыг даван туулахад шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлнэ гэв.
Тухайлбал, эхний ээлжид ”Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн танилцуулга, хэрэгжилтийг хангах арга зүй” сургалтыг тусгай хуваарийн дагуу энэ сарын 9~11 өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Тус сургалтад долоон дүүргийн 143 хорооны нийгмийн ажилтнууд болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, НЭМГ-ын төлөөллүүд хамрагдаж байгаа аж.
Төслийн хүрээнд сонгогдсон зорилтот бүлгийн өрхөд чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн байна.
- Гэрийн нөхцөлд гар угаах нөхцөлийг сайжруулах “угаалтуур” төсөл хэрэгжүүлэх хувцас, хөнжил, гэрийн бүрээс гэх мэт угаах үйлчилгээ үзүүлэх
- Амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хүнс, эрүүл ахуйн багц хүргэх
- Зорилтот бүлгийн гэр бүлийн харилцааг сайжруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх
- Нийслэлийн эмнэлгийн ажилтнуудад зориулан цар тахлаас сэргийлэх, хамгааллын хэрэгсэл олгох
- Хүүхэд, эцэг эх,иргэдэд чиглэсэн коронавирусээс үүдэлтэй хүчирхийллээс сэргийлэх,ТВ контентууд бэлтгэж түгээх ажлуудыг зохион байгуулна.