Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөгөөг хүргэж байна
Түүнчлэн амьсгалын замын цочмог өвчнөөр өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлнө. Мөн бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн тус газраас анхаарууллаа.