Америкийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэ талаар “Psychoneuroendocrinology” сэтгүүлд нийтэлснээр, стресс, бухимдлын хэмээн тодотгодог кортизол даавар цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлдэг аж. Охайо мужийн Анагаах ухааны коллеж, эрүүл мэндийн “Wexner” төвийн эрдэмтдийн багийнхан эл судалгааныхаа талаар “Чихрийн шижин (хоёрдугаар хэлбэр)- тэй хүмүүсийн талаар судлахад олонх нь депресстэй нь тогтоогдсон. Үүнээс улбаалан эл хоёр өвчин харилцан уялдаатай, эсэхийг судлах болсон. Өөрөөр хэлбэл, кортизол болон глюкозын “харилцааг” судлахад шууд хамааралтай нь батлагдсан. Эрүүл хүмүүсийн хувьд кортизолын түвшин өдөртөө хэвийн байдаг бөгөөд өглөө нэмэгдэж, шөнө буурдаг. Харин чихрийн шижинтэй хүмүүсийн кортизолын хэмжээ өдрийн турш өндөр байдгийг бид тогтоосон. Энэ нь цусан дахь чихрийн хэмжээний нөлөө. Нөгөөтээгүүр, кортизол цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болдог. Цусан дахь чихрийн хэмжээгээ хүмүүс хоол, унд, дасгал хөдөлгөөн зэргээр зохицуулах боломжтой. Харин кортизолын хэмжээг хянах нь харьцангуй төвөгтэй учраас чихрийн шижинтэй хүмүүс стрессээс зайлсхийх нь маш чухал. Эл хоёр өвчний харилцан уялдааг тогтоосноор эмчилгээний арга зүйд шинэчлэл болно” гэж мэдээлжээ.
Бэлтгэсэн: Ж.Хаан