Монгол Улс тарваган тахал өвчнөөр сүүлийн 20 жилийн байдлаар 60 хүн өвчилж 33,3 хувь нь нас барсан байна. Харин энэ онд 19 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, таван хүн өвчилж, 60 хувь нь нас барсан үзүүлэлттэй байна хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Түүнчлэн дэлхий дахинд тарваган тахал өвчний байгалийн голомт өргөн тархалттай байгаа бөгөөд Мадагаскар, БНКУ, Перу улсуудад зонхилон бүртгэгдэж байгаа аж.